Нэвтрүүлэг

Эхнэрийн Заавраар


Эхнэрийн заавраар шоу нэвтрүүлэг нь хөгжөөнт, цэнгээнт хэлбэрийн олон улсын формат юм. Тус контент нь эхнэр нөхрийн халуун дулаан харилцаа, тэдний бие биенээ ойлгох мэдрэмж,харилцан хүндлэл дээр тулгуурлан шоу нэвтрүүлгийн үндсэн хэсэг бүрдэнэ. Энэ шоунд эхнэр нь нөхрийнхөө сул болон давуу талыг илүү сайн мэдэрч зааварчилгаа өгөх бол нөхөр нь гал тогоо болон бусад багийнхантай өрсөлддөг. Нэвтрүүлгийн хамгийн гол хөдөлгүүр нь “чихэвч” юм. Учир нь нөхрүүд эхнэрээ 60 минутын туршид нэг ч удаа харахгүй.Зөвхөн камерын тусламжтайгаар эхнэрийн заавраар бүхнийг хийнэ. Айл гэрийн ноён нурууг нөхөр нь залж чиглүүлж явдаг бол энэ удаад гал тогооны дүрмээр тэд тоглож эхнэрийн зааварчилгааг үг дуугүй биелүүлэх юм. Эхнэрийнхээ зааврыг нөхөр хэр сайн биелүүлэхээс хамаарч тэд ялагч болох уу? аль эсвэл хожигдох уу? гэсэн нэвтрүүлгийн дүрмээр тоглоно. Эхнэрүүд заримдаа тайван байдаг,эсвэл заримдаа бухимдаж болно... Аль ч тохиолдолд цаг хугацаа хожих нь чухал учраас нөхрүүд тэдний зааварчилгааг дагах хэрэгтэй...



Бүх нэвтрүүлэг харах