Таны машиныг аваръя

Үнэ төлбөргүй, үнэхээр гайхалтай болгоно ...

image

“Таны машиныг аваръя“ телевизийн супер автошоуг санаачлагч МХМ автосервисийн захирал Д.Майнбаяртай ярилцла

Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Дашнямын Майнбаяр. Арван жилийн сургуулиа арын сайхан хангайд төгссөн. 1990 онд Соёлын сургуулийг дүүргэсэн. Багаасаа аавыгаа дагаж автомашины хоббитой болсон. Тэгээд үүндээ хөтлөгдөөд автомашины засвар, үйлчилгээний чиглэл рүү орсон. Солонгос улсад 3 жил автын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

MXM авто сервисийнхээ түүхийг танилцуулахгүй юу?
MXM авто сервис 1999 онд байгуулагдаад, 10 жил болж байна. Энэ хугацаанд авто засвар үйлчилгээний чиглэлд ажиллаж 2004 онд Вьетнам улсын SONA компанитай хамтран ажиллах гэрээний дагуу 4 вьетнам мэргэжилтэн авто засварчин Монголдоо авчирч 2 жил ажиллуулаад буцаасан. Вьетнам мэргэжилтнүүдээс авто засвар будаг хийх талаар асар их зүйл суралцсан гэж болно. Одоо манай компани автомашины солонгос хулдаасан дэвсгэр, даавуун дээврийг савхин бүрэлтээр солих, салоныг мебель, дуб болгох, агаарын сафари хоолойг никелиэр хийж тавих, савхин суудлын бүрээс, дуу чимээ дарах гэх мэт үйлчилгээг хийж байна.

Ер нь манай улсад авто сервис хир хөгжиж байна вэ?
Манай улсад бараг бүх л орны машин байна даа. Машин бол хүний амьдралын хэрэглээ. Ажил төрөл амжуулж явахад найдвартай машин чухал. Сүүлийн үед Монголд ямар ч машиныг 100 хувь засварлах тоног төхөөрөмж бүхий авто сервисүүд олон болсон. Хамгийн гол нь монголчуудыг гадны мэргэжилтнүүд үнэхээр гайхдаг. Манайхны техник сэтгэлгээ үнэхээр өндөр л дөө. Тийм болохоор бид “Таны машиныг аваръя“ телевизийн супер автошоу зохион явуулж, юу чаддагаа харуулах бодолтой байгаа юм аа.

Автошоу хийх санааг хэн анх гаргасан бэ?
Би энэ шоуг хийх талаар 5 жилийн өмнөөс л бодож, мөрөөдөж байлаа. Тэгээд найруулагч Ханьсагтай уулзаж, өөрийнхөө санааг хэлээд хамтрахаар болсон. Энэ дашрамд NTV-ийн захирал Уламбадрах бидний саналыг маш сайхан хүлээн авч, дэмжсэнд баярлаж явдгаа илэрхийлье.
Төслийн багийнхаа тухай товч танилцуулна уу?
Энэ төслийн багийн хувьд NTV телевиз, GS продакшн болон бусад хамтрагч байгууллагууд оролцож байна. Нэг ёсны мэргэжлийн баг гэж хэлж болно.

Шоу ТВ-ээр хэдийнээс цацагдах вэ?
Бидний одоо засварлаж байгаа машин рок поп дуучных. Нисванис хамтлагийн ахлагч Амгаагийн Suzuki Jimmy машиныг засварлаж байгаа. Тэр машиныг Амгаагийн хамаатных нь хашаанаас чирж авчирсан. Амгаа өөрөө ч мэдээгүй байгаа. Бид нэвтрүүлгийнхээ төгсгөлд сюрприз барих санаатай. Шоу маань NTV телевизээр 3 сарын 1-нээс гарч эхэлнэ.

     

Ийм шоу хийхэд зардал өндөр байдаг. Тэгэхээр энэ зардлыг яаж гаргаж байна?
Өнөөдөр хүн болгон л машинаа гоё болгоё гэж боддог. Тэр болгон санаснаар болдоггүй. Бид нэг ч гэсэн хүний машиныг үнэ төлбөргүй үлгэрийн юм шиг болгож өгөхийг зорьж байна. Үнэхээр өндөр хэмжээний зардал гарч байна. Олон байгууллага ивээн тэтгэж байгаа. Автомашины хоббитой, сэтгэлтэй олон компаний дэмжлэгээр энэ төслийг хэрэгжүүлж байна.

Шоунд орохын тулд яах ёстой вэ?
Та үнэхээр автомашинаа танигдахын аргагүй өөрчилж, супер болгуулъя гэвэл бүртгэлд хамрагдаад азаа үз. Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Сайн лавлах 1960-аас асуугаарай. Бүртгүүлэхдээ автомашины гадна талаас авсан фото зураг (3 талаас), салоны дотор зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг авчрах хэрэгтэй. Бүртгэл манай авто сервис болон NTV телевизийн байранд явагдаж байгаа.

Шалгаруулалт яаж явагдах вэ?
Бүртгүүлсэн бүх оролцогч NTV телевизийн шууд нэвтрүүлгээр сугалаанд оролцож, шалгарсан 10 оролцогчийг тодруулж, үзэгчдийн санал асуулгаар зөвхөн нэг азтан тодорч, тэр оролцогчийн машиныг үнэ төлбөргүйгээр засаж, янзалж, үнэхээр гайхалтай болгоно. Энэ бол манай төслийн гол зорилго.

Та бүхний төсөлд амжилт хүсье. Баярлалаа.
Хамтран зохион байгуулагч

Comments 

 
-1 #15 d.maina 2010-05-20 02:22
uneheer gahahaar angaisan delhiin shine sorgog buhniig uzuulnee,chadna chadsaar ch bgaa.olon yum yaridag humuun torlogtonguud hiigeech orsoldomoor bnaaaaaaaaaaaaa aaaaaaa
Quote
 
 
+1 #14 Telmen 2010-05-03 14:09
Huleej huleej uzseen uneheer muu hiisen bna lee
etsiin dun buyu mashin shine boltol hichneen udaan ch huleeh yum barag 100 gaad newtruuleg yum bishuu kkk. Hiij bgaan bol goy newtruuleg hiildeee 2iin hoorond gurildaad
Harin mongol zaswarchid zaluuchuud maani mundag bn lee baharhmaar tonog tohooromj l jaahan dutaj baigaa baih. Ter muu americ yumnaadaas yuugaaraa dutdiin
Quote
 
 
+2 #13 Mainbayriin khaliun 2010-04-29 19:32
mongolian first super auto show MXM good luck manaihaan
Quote
 
 
0 #12 toko 2010-04-25 20:07
Quote
 
 
+1 #11 bilguun 2010-04-24 11:24
tegmeer ymdaa
Quote
 
 
+2 #10 Magnai 2010-04-14 22:21
tani mashinig abarya nebtrullgee dahiad gargaj uguuch
Quote
 
 
+2 #9 Onon onon 2010-04-13 17:10
Mongolchuudaa Ta nar shuu :lol: huleej baiy amjilt husie
Quote
 
 
+3 #8 bold 2010-04-07 15:57
za yostoi neg angailgaad uguh yum bgaa biz dee.hulej bgaa shuu .alaad ug
Quote
 
 
+1 #7 namuu 2010-04-03 15:00
amjilt husii iimshou gargaj bgaa mxm iinhandaa bolon ntv iin hamt olondo amjilt husii
Quote
 
 
+3 #6 ariuka 2010-03-30 13:04
yoooy minii mashiniig awrwwj guij bna
Quote
 

Add comment


Security code
Refresh