“АЛМАЗ-2009”
“АЛМАЗ-2009” шилдэг зураглаач шалгаруулах наадам амжилттай болж өндөрлөлөө
“NTV” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Алмааз” нэртэй шилдэг зураглаач шалгаруулах кино наадам 3 дахь жилдээ Буриад, Халимаг, ӨМӨЗО зэрэг олон улсын телевизийн зураглаачдыг хамруулсан наадам болж өнгөрлөө.
Энэхүү наадам нь тэр бүр үзэгчдийн нүдэнд ил гараад байдаггүй боловч дүрст мэдээг бидэнд хүргэж байдаг хүмүүс болох зураглаачдын мэргэжлийг сурталчилах, ур чадварыг хөгжүүлэх, шудрага өрсөлдөөн бий болгох, тэдний ур чадварыг үнэлж, дээшлүүлэх, тэдний торгон мэдрэмжээр хальснаа буулгасан дүрслэлийн урлаг гэж юу болохыг олон түмэнд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд таван төрлийн наминацад өрсөлдүүлсэн байна.
Наадмын хүрээнд нийт 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн зөвлөл наминац тус бүрт гурван бүтээлийг сонгож өрсөлдүүлж тэндээс шилдэгийг нь тодруулсан байна. Үүнд:
1. Телевизийн чөлөөт сэдэв ба зохиомжийн “Шилдэг зураглаач” номинацид:
“Соёмбо” продакшний оператор С.Мөнхдалайгийн “Намар” зураглал
“Айст Монголия” телевизийн оператор Д.Нямбаярын “Хөвсгөл” зураглал
25-р суваг телевизийн оператор Г. Нацагдоржийн “Намрын инээмсэглэл” зураглал
бүтээл өрсөлдсөнөөс “ХӨВСГӨЛ” зураглалаараа Д.Нямбаяр “Чөлөөт сэдэв, зохиомжийн шилдэг зураглаач”-аар шалгарсан.
2. Баримтат киноны шилдэг зураглаач номинацид:
“NTV” телевизийн оператор А.Энхгэрэлийн “Дархадын нутгаар”
ӨМӨЗОрны Одон телевизийн оператор Ж.Содбилэгийн “Шилийн галзуу баатар”
МҮОНТВ-ийн оператор Ж.Нямсүхийн “Титэмгүй аялагчид”
бүтээл өрсөлдсөнөөс “ДАРХАДЫН НУТГААР” бүтээлээрээ А.Энхгэрэл “Баримтат киноны шилдэг зураглаач”-аар шалгарсан.
3. Уран сайхны кино, нэвтрүүлэг номинацид :
25-р суваг телевизийн оператор Д.Рэнцэнбямбын “Үлэмжийн чанар”
25-р суваг телевизийн оператор Батмягмарын “Өглөө бид хоёр”
Лемон студийн оператор Л.Лхагвадоржийн “Ээж бидэн хоёр”
бүтээл өрсөлдсөнөөс “ЭЭЖ БИДЭН ХОЁР” бүтээлээрээ Л. Лхагвадорж “Уран сайханы шилдэг зураглаач”-аар шалгарсан
4. Гар утасны камераар авсан богино хэмжээний уран бүтээл номинацид:
Б.Цолмонгийн “Солонгос явах хүслэн”
Ч.Билгүүнийн “Гар утасны ажил”
МҮОНТВ-ийн Т.Төрманлайн “Тэмцэл”
бүтээл өрсөлдсөнөөс “ТЭМЦЭЛ” бүтээлээрээ Т. Төрманлай “Гар утасны камерын шилдэг бүтээлийн зураглаач”-аар шалгарсан.
5. Мэдээ, сурвалжлага номинацид :
Аист тв-ийн Игнатьев Константин Алексеевичийн “Раскопки”
UBS телевизийн оператор М.Цогтбаярын “Цөлжилт”
“NTV” телевизийн оператор Д.Бүүвэйбаатарын “Тариа хураалт”
бүтээл өрсөлдсөнөөс “ЦӨЛЖИЛТ” бүтээлээрээ М.Цогтбаяр “Мэдээ сурвалжлагын шилдэг зураглаач”-аар тус тус шалгарсан байна.
Мөн үүний зэрэгцээ таван наминацат шалгарсан эдгээр шилдэг бүтээлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн нэг бүтээлийг Польш улсад зохион байгуулагдах “PLUS+CAMERIMAGE” 17-дахь удаагийн кино наадмыг үзэх эрхээр “NTV” телевизээс шагнаж байгаа бөгөөд энэхүү эрхэм хүндтэй шагналын эзнээр UBS телевизийн оператор М. Цогтбаяр “Цөлжилт” бүтээлээрээ шалгарч, тодорлоо.
Үүний зэрэгцээ энэхүү наадамтай хамтарч ажилласан Юнигаз, Tiger брэнд, M-club, Мобиком, Сүү ХК, Алтан говь брэндийн хамт олондоо “NTV” телевизийн зүгээс баярлаж, талархаснаа илэрхийлж байна.
Шалгарсан бүтээлүүд
{flv}almaz/zuraglal{/flv
“ХӨВСГӨЛ” Д.Нямбаяр
“ТЭМЦЭЛ” бүтээлээрээ Т. Төрманлай “ЦӨЛЖИЛТ” бүтээлээрээ М.Цогтбаяр
“ДАРХАДЫН НУТГААР” А.Энхгэрэл


Comments