Нэвтрүүлэг

Metro Star


Улаанбаатар хот – Эх орны минь нийслэл.  1 500 000 хүн амтай Их хот.  Тулгын чулуугаа тавьсан цагаасаа хойш 380 жил хотын амьдралын хэв маяг, донж загвар, өвөрмөц соёлыг бий болгожээ. Оршин буй бид ч Их хотынхоо өвөрмөц соёлтой иргэд нь байх учиртай.

Тиймээс ч “Mетро стар” төсөл Их хотын соёлыг батжуулах, түгээн дэлгэрүүлэх, таниулах том зорилго өвөртлөн “Бид хотын соёлыг түгээнэ” уриатайгаар  нэвтрүүлгээ бэлтгэдэг.

Би хотын унаган иргэн, архитектор мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжил минь  ч хотыг урьдчилан төлөвлөдөг. Тиймээс хотын соёлыг хэвшүүлэхийн тулд би өөрийн хувь нэмрийг оруулах ёстой. Энэ бүхнийг илэрхийлэх, бусадтай хуваалцах боломж бол “Метро стар” нэвтрүүлэг юм.



Бүх нэвтрүүлэг харах